НОХОЙН АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦООНД УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН НӨЛӨӨ

Authors

  • Нэргүй Ө Монгол В.И.Т.Нет ТББ Энэрэх мал эмнэлэг сургалтын төв
  • Алтанчимэг А Мал эмнэлгийн хүрээлэн Эмгэг судлалын лаборатори

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v20i01.770

Keywords:

уушги, нарийн ширхэгт тоосонцор (PM 2.5), макрофаг буюу залгиурдагч эс, нүүрстөрөгч,

Abstract

Судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн агаарын бохирдлын хэмжээг харгалзан дүүргүүдийг үндсэн 4 хэсэгт хуваан, сонгогдсон дүүрэгт 3-5 жил амьдарсан амьсгалын замын өвчин, эмгэггүй тус бүр 5-аас дээш тооны нохойг санамсаргүй байдлаар сонгон судалгаанд хэрэглэв. Сонгон авсан нохойд үзлэг хийж, цээжний хөндийн мэс ажилбарын тусламжтай болон нохойг шууд унтуулан задлан шинжилгээ хийж амьсгалын замын эрхтнүүдээс дээж авч, үлэмж ба бичил бүтцийн шинжилгээ хийлээ. Бичил бүтцийн шинжилгээгээр уушигны эдийн судас орчмын үрэвсэл, уушгины цулцан, зарим тунгалгийн зангилаанд мөхлөгт зангилаанцар үүссэн, түүний дотор болон бронхиолын орчимд тоосонцрын ширхэг залгисан макрофаг, жижиг бронхиолын хучуур эсийн гиперплази, уушигны таславчийн хялгасан болон жижиг венийн судасны бүлэн, том жижиг бронхиолын тэлэгдэлт зэрэг өөрчлөлтүүд ажиглагдав.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2167
PDF
2327

Downloads

Published

2017-06-19

How to Cite

Ө, Н., & А, А. (2017). НОХОЙН АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦООНД УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН НӨЛӨӨ. Mongolian Journal of Agricultural Sciences, 20(01), 21–27. https://doi.org/10.5564/mjas.v20i01.770

Issue

Section

Articles