НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ОНХОД ОВОГТ САНГАРАВЫН ЖАМЬЯН (1864-1930)

Authors

  • Г. Долингор Хөдөө аж ахуйн их сургууль, Суурь боловсролын төв
  • Э. Даваадулам Хөдөө аж ахуйн их сургууль, Суурь боловсролын төв

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.614

Keywords:

хүрээлэн, академи, номын сан, архив, ардыг гэгээрүүлэх яам, сайд, судлаач, мал эмнэлэг

Abstract

Монголын орчин цагийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн байгуулсан эрдэмтэн С.Жамьян Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны ард Сангаравын гэрт 1864 онд төрсөн. С.Жамьян багаасаа нутгийн сэхээтэн Билэгтэд шавь орж, гэрийн сургалтаар монгол, манж, төвд үсэг бичигт тайлагдаж, хошуу тамгын газрын тал бичээчээс Богд хаант Монгол Улсын Сангийн яамны дэд сайд, улмаар  Ардыг гэгээрүүүлэх яамны анхны сайд, Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайдаар тус тус тохоон томилогдож явсан баялаг түүхтэй хүн юм. Тэрбээр орон нутаг, нийслэл хүрээнд бичиг дансны ажил эрхлэн онцгой зүтгэл гаргасны учир Их шавийн яамнаас “Зайсан” тушаал олгож, улмаар “Улсад туслагч гүн”-гийн хэрэг хэргэм хүртээжээ.

1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ цагийн соёл, боловсролыг дэлгэрүүлэх үйлсэд сайд  Жамьянгийн идэвх  оролцоо нэн чухал байжээ. С.Жамьян бол орчин үеийн Монголын шинжлэх ухааны анхны байгууллагыг үүсгэн байгуулж, хөгжүүлэн дэлгэрүүлэх, үндэсний утга соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах, түүхийн дурсгалт зүйлийг судлан сурвалжлах, хойч залуу үеийг сурган хүмүүжүүлэх, монгол хэл бичгийн судлалын бүтээл туурвих үйлсэд бие лагшин, сэтгэл зүрх, билиг авьяасаа бүрэн зориулсан их соён гэгээрүүлэгч мөн.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2027
PDF
2166

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Долингор, Г., & Даваадулам, Э. (2016). НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ОНХОД ОВОГТ САНГАРАВЫН ЖАМЬЯН (1864-1930). Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 246–250. https://doi.org/10.5564/mjas.v14i1.614

Issue

Section

Articles