УСАН ГАДАРГЫН БОЛОН ХӨРСНИЙ ГАДАРГЫН УСНЫ УУРШИЛТ (ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР)

Authors

  • Г. Билэгсайхан Дархан-Уул аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба
  • Ж. Оюун Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агробизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.611

Keywords:

Ууршил, ууршиц, ууршилтын хурд, хазайлт, ууршуулагч

Abstract

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны уур амьсгал илүү хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын хандлагыг харахад агаарын температур дулаарч, хур тунадас бага зэрэг нэмэгдэхээр байгаа боловч XXI зууны эхний хагаст дэвсгэр гадаргын нийлбэр ууршиц, хур тунадасны өсөлтөөс нэмэгдэхээр байгаа нь таагүй нөхцөл юм. Ийм учраас уур амьсгал өөрчлөгдөж байгаа одоогийн нөхцөлд гол мөрөн, нуур зэрэг усан сан ба хуурай гадаргын ууршилт хир явагдаж, хандлага нь хир  байгаа нь анхаарал татсан сэдэв зайлшгүй мөн.

Энэхүү өгүүлэлд Дархан-Уул аймгийн нутгийн усан гадарга, хөрсний ууршилтын хэмжээ, түүний хурдыг тооцоолох зорилгоор хөрсний гадаргаас уурших ууршицийг хөрсний ууршуулагчаар, усан гадаргын ууршлыг усны ууршуураар тодорхойлсон хэмжилтийн мэдээг ашиглав. Эдгээр мэдээнд тулгуурлан усан гадарга ба хөрсний гадаргаас уурших ууршилт, тухайн хугацаанд орсон хур тунадас, ууршилтын горим, олон жилийн дунджаас хазайх хазайлтыг гаргалаа. Мөн дулааны улирлын усан гадаргаас ууршсан ууршиц, хөрсний ууршилтыг тооцоолохын зэрэгцээ, усны балансын тэгшитгэл ашиглан хөрсний ууршилтыг тооцоолов. Усан гадаргаас хоногт уурших ууршилтын хэмжээг Орос улсын ба манай эрдэмтдийн  туршилтын томьоёогоор  тооцоолсон дүнтэй харьцууллаа. Түүнчлэн ууршилтын жил, жилийн өөрчлөлтийн хандлагыг илрүүлж, усан гадарга, хөрснөөс  уурших ууршилтын хурдыг өдөр ба шөнийн хугацаагаар тооцоолж, хоногт уурших ууршилтын  хэмжээг тодорхойлов.

Дархан-Уул аймгийн нутагт усан гадаргаас дулааны улиралд олон жилийн дунджаар 275.7 мм, хөрснөөс 157,5 мм ус тус тус ууршдаг ба усан гадаргаас олон жилийн дунджаар өдөр 0,22 мм/цаг, шөнө 0,13 мм/цаг-ийн хурдтай ууршилт явагдаж, хөрснөөс 0,07 мм/цаг-ийн хурдтай, хоногт 1,7  мм ууршилт явагдаж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2948
PDF
2201

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Билэгсайхан, Г., & Оюун, Ж. (2016). УСАН ГАДАРГЫН БОЛОН ХӨРСНИЙ ГАДАРГЫН УСНЫ УУРШИЛТ (ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР). Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 228–234. https://doi.org/10.5564/mjas.v14i1.611

Issue

Section

Articles