JAVASCRIPT SOCKET АЮУЛГҮЙ ЧАТ ӨРӨӨ

Authors

  • Т. Булганмаа Өвөрмонголын их сургууль, Компьютерын сургууль
  • Junxing Zhang Өвөрмонголын их сургууль, Компьютерын сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.605

Keywords:

javascript socket io, Deffie hellman key exchange, security chatroom

Abstract

Мэдээллийн эрин нь мэргэжлийн програмистийн  криптогарф (нууц бичээс тайлалт)-ийг хэрэглэх шаардлагатай болдог тоон системийн сангийн эрин үе юм. Аюулгүй байх үүднээс, зөвшөөрөлгүй нэвтрэх хэрэглэгчдээс сэргийлэх хамгаалалттай байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүсээгүй өөрчлөлт хийх шаардлагагүйгээс гадна зориулалтын хэрэглэгчид хэрэглэж чадах нөхцлийг бүрдүүлж өгдөг. Үүнийг шифрлэлт, тоон түлхүүр тэмдгүүд болон интерференц гэх мэтийн аюулгүйн элементүүдийн хэрэглээг бий болгодог протоколын утгуудаар баталгаажуулан хамгаалж болдог.

Интернетийн өргөн хэрэглээг дагаад виртуаль орчинд хүн бүр бие биентэйгээ  сүлжээгээр холбогдож байна. Өдрөөс өдөрт   нэмэгдэж байгаа онлайн худалдаа нь эдийн засаг, нийгэмд эерэг болон сөрөг үр дагварыг авч ирж байна.

Интернет дамжуулалтын амин чухал асуудал бол мэдээллийн аюулгүй байдал түүнийг тойрсон асуудлууд юм.

Цахим харилцааны аюулгүй байдал нь   Вэбд суурилсан үйл ажиллагаанууд, онлайн худалдаа,  аюулгүй чат өрөө зэрэг олон талуудтай холбогдож байна. Интернетээр  дамжин харилцаж байгаа талуудын хоорондох харилцааг хамгаалах, хувийн  нууц, чухал мэдээллийг илүү найдвартай хамгаалах нь өнөөгийн байдлаар дутагдалтай байна. Криптограф бол компьютерийн системийн мэдээллийг хамгаалахад зориулагдсан  чухал хэрэгтэй хэрэгсэл билээ. Криптосистем нь  тэгш хэмт болон тэгш хэмт бус гэж хоёр хуваагддаг. Тэгш хэмт криптограф нь хоёр талууд нэгэн ижил түлхүүрийг хэрэглэн үйл ажиллагааг гүйцэтгэдэг бол тэгш хэмт бус криптограф нь  нэг түлхүүр (нийтийн түлхүүр) хэрэглэн мессэжийг шифрлэх бөгөөд өөр нэг түлхүүр(хувийн түлхүүр) хэрэглэн шифрлэлтийг тайлдаг. Диффе Хэллмэн түлхүүрийн хэлэлцээр нь тэгш хэмт бус алгоритмуудаас хамгийн алдартай.

Soket нь  интернет сүлжээний програмчлалын API бөгөөд  Unix, linux, windows зэрэг системийн  хэрэглэгддэг  интернет сүлжээний програмчлалын стандарт юм.

Сүлжээний програмчлалын явцад байнгын хэрэглэдэг аргачлал нь Client/Сервер юм. Энэхүү өгүүлэлд Client /Cервер хэлбэрийг Javascript Soket-г ашиглан  Deffie Hellman  түлхүүр солилцох аргаар  аюулгүй мэдээлэл солилцох үүрэгтэй вэб сайт дээр  суурилсан  чат өрөө хийхийг зорилоо.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1731
PDF
1750

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Булганмаа, Т., & Zhang, J. (2016). JAVASCRIPT SOCKET АЮУЛГҮЙ ЧАТ ӨРӨӨ. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 191–197. https://doi.org/10.5564/mjas.v14i1.605

Issue

Section

Articles