МОНГОЛ ОРНЫ УНАГАН ЗҮЙЛ (MONGOLOTMETHIS GOBIENSIS GOBIENSIS BYE-BIENKO, 1948) ЦАРЦААНЫТАРХАЛТЫГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v14i1.593Keywords:
Царцаа, Mongolotmethis, говь, бэлчээр, дулаарал, индикаторAbstract
Монгол орны мал аж ахуйн салбарын үндэс суурь болсон бэлчээрийн ихэнхийг хээр, цөлийн бэлчээр эзэлдэг, энэ нь гадны нөлөөнд хамгийн өртөмтгий юм. Иймд бэлчээр хамгаалах асуудлыг биоценозтой нь цогцоор судалснаар үр дүнд хүрэх ба үүний нэг хэсэг нь хээр, цөлийн биологийн олон янз байдлын салшгүй хэсэг болох шулуун далавчтан шавьжууд юм. Манай орны говь цөлийн бүсэд элбэг тохиолдох хуурай газрын өвөрмөц экосистемүүдэд дасан зохицсон биологийн олон янз байдал үүссэнтэй холбоотойгоор энэ бүс нутагт тархсан шулуун далавчтны дотор унаган зүйлүүдийн эзлэх хувь өндөр байдаг нь түүнийг цаашид нарийвчлан судалж, хамгаалах асуудал зайлшгүй хурцаар хөндөгдөж байна. Судалгааны үр дүнд Өмнөговь /2012/, Өвөрхангай /2013/, Дундговь /2014/ аймгийн нутгаас говийн барзгар царцааг илрүүлэн тархалтыг нь тэмдэглэлээ. Цаг уурын материалаас харахад судалгаа хийсэн онуудыг олон жилийн дундажтай харьцуулахад ерөнхийдөө температур ихэссэн, чийг дулааны коэффициент буурсан нь говь цөлийн бүсэд ил задгай орчинд дасан зохицсон геобионт царцаанд шилжилт хөдөлгөөн хийх боломж бүрдсэн байна. Говийн бүсэд дасан зохицсон царцааны зүйл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт тэмдэглэгдсэн нь говийн бүс хойш түрж байгааг харуулж байна. Эдгээр зүйлүүд шавьжийн амьдрах орчноо сэлгэх зүй тогтлын дагуу шилжих хөдөлгөөн хийж буй ч ямар нөлөөнөөс болж байгааг нь нарийвчлан судлах шаардлага урган гарч байна.
Downloads
1863
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.