ЭРДЭНЭШИШИЙН СОРТ СУДАЛГАА

Authors

  • Ц. Баттуяа ХААИС, Агроэкологийн сургууль
  • Б. Одгэрэл ХААИС, Агроэкологийн сургууль
  • Ханс-Юргэн Фүллэ Герман-Монголыí хамтарсан “Монгол улс дахь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил” төсөл

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.587

Keywords:

Өсөлт хөгжил, биометрийн хэмжилт, ургац

Abstract

Манай улс сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хот суурин газруудын хүн амын мах, сүүний хэрэгцээг түүнээс гарах бүтээгдэхүүнээр хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэвч тэдгээр эрчимжсэн мал аж ахуйд нэн шаардлагатай шүүст тэжээлийг үйлдвэрлэх асуудал шийдэгдээгүйгээс доривтой үр дүн гарахгүй байгаа билээ. Иймд бид Монгол орны газар тариалангийн төв бүсэд ургуулахад тохирсон тэжээлийн өндөр ач холбогдолтой эрдэнэшишийн  сортыг илрүүлэх зорилгоор энэ судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Туршилтанд ХБНГУ-аас гаралтай 2, БНХАУ-аас гаралтай 3 сорт, гибридүүдийг авч Төв аймгийн Борнуур, Угтаалцайдам зэрэг сумдад судалгааг явуулав. Эдгээрээс ХБНГУ-аас гаралтай KWS6001, KWS2030 сортууд соёололт, болц гүйцэх байдал (тарилтаас аарцан болцын эхлэл 110-114 хоног), ургац (21,4-25,4т/га) зэрэг үзүүлэлтээр бусад сортоос илүү байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1800
PDF
2368

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Баттуяа, Ц., Одгэрэл, Б., & Фүллэ, Х.-Ю. (2016). ЭРДЭНЭШИШИЙН СОРТ СУДАЛГАА. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 97–102. https://doi.org/10.5564/mjas.v14i1.587

Issue

Section

Articles