УЛЗ ГОЛ ОРЧМЫН ХОНИНЫ АЖ АХУЙ БИОЛОГИЙН ЗАРИМ ОНЦЛОГ

Authors

  • Ц. Цэенханд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Т. Батсүх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Б. Биньеэ Хүнс, хөдөө аж ахуйн яам

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.580

Keywords:

Бие цогцос, биеийн хэмжээ, заалт, амьдын жин, нядалгын гарц, өсөлтийн эрчим

Abstract

МААЭШХүрээлэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын хамтарсан судалгааны баг  батлагдсан арга зүйн дагуу  тус суманд олон жил ардын селекцийн аргаар үржүүлж ирсэн Улз гол орчмын хонины аж ахуй, биологийн онцлог, ашиг шимийн үндсэн параметрийг тогтоох иж бүрэн судалгааны ажлыг 2012-2014 онуудад явуууллаа. Судалгаагаар Буриад хонь нь чийрэг бие цогцостой, тэгш өндөрдүү, ууц ялимгүй өргөгдсөн, өргөн, гүн цээжтэй, өтгөн богино, ямаархаг ноостой, сүүл богино, зузаан, голдуу шар, бор, хар халзан, хундан зүстэй, цээжирхэг, жин ихтэй махны хонь юм.  Эм хонины ашиг шимийн үндсэн параметр:Сэрвээ өндөр 69.0 см, хондлойн өндөр 69.5 см, биеийн ташуу урт 70.8 см, цээжний гүн 30.0 см, цээжний өргөн 21.0 см, цээжний бүслүүр 94.0 см, шилбэний бүслүүр 8.1см, төрөх үеийн жин 3.7кг, хаврын амьдын жин 44.5 кг, намрын амьдын жин 59.5 кг, нядалгын жин 30.0кг, нядалгын гарц 49.6%,  1кг ясанд ноогдох мах, өөх 5.5кг, махны чийг 54.5%,  тослог 28.95%, уураг 16.4%, эрдэс 0.71%, илчит чанар 3346 ккал, ноосны гарц 1.7кг байв. Илүү нугаламтай хонь сүргийн 8-10 %-ийг эзэлнэ. Сүүлийн 5 жилийн  дундажаар 100 эхээс 88.9 %, зүй бусын хорогдол 0.9% байгаа нь улсын дундажаас төл бойжилтоор 5.1% илүү, зүй бусын хорогдол  4.6% бага байна.  Буриадуудын мал аж ахуй эрхлэх арга барил шингэсэн, ардын селекцийн аргаар өсгөн, мөн чанараа эвдэлгүйгээр үржсээр ирсэн өвөрмөц популяци Дорнод аймгийн Дашбалбар сум болон Баяндун, Цагаан-Овоо зэрэг сумдуудад байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
1714
PDF
2506

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Цэенханд, Ц., Батсүх, Т., & Биньеэ, Б. (2016). УЛЗ ГОЛ ОРЧМЫН ХОНИНЫ АЖ АХУЙ БИОЛОГИЙН ЗАРИМ ОНЦЛОГ. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 65–69. https://doi.org/10.5564/mjas.v14i1.580

Issue

Section

Articles