ЗҮҮН ГАРЫН ГОЁО /CYNOMORIUM SONGARICUM/- НЫ ХОРОН ЧАНАР, ХИМИЙН НЭГДЛИЙГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Г. Уудамсайхан Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори
  • П. Болормаа ХААИС, Мал эмнэлгийн сургууль
  • Д. Дэлгэрмөрөн ХААИС, Мал эмнэлгийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v14i1.572

Keywords:

Зүүн гарын гоёо /Cynomorium songaricum/, галлын хүчил, аскорбины хүчил, полифенолт нэгдэл

Abstract

Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийг хэрэглэх,  ялангуяа байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэхэд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарах боллоо.

Эмийн ургамал нь найрлагандаа макро, микро элемент, сахар, өөх тос, уураг, амин хүчил, органик хүчил, витамин гэх мэт хүн, мал амьтны бие махбодид зайлшгүй шаардлагатай эмчилгээний үйлдэл үзүүлж чадахуйц биологийн идэвхит нэгдлүүдийг агуулаад зогсохгүй тэжээлийн чухал ач холбогдолтой байдаг учраас  нийлэгжүүлэх аргаар гаргаж авсан эмийн бодистой харьцуулахад хүн амьтны бие махбодыг хордуулах үйлдэл нь бага, эмгэгшсэн махбодид олон чиглэлээр эерэг үйлдэл үзүүлдэгээрээ давуу юм.

Иймээс эмийн ургамал дахь биологийн идэвхт нэгдлүүд нь байдлаараа  бие махбодын тодорхой эд,  эс, эрхтэн тогтолцооны биохими, физиологийн үйл ажиллагаанд шууд ба шууд бус замаар нөлөөлөн бие махбодид явагдаж буй эмгэг явцыг илааршуулан эрүүлжүүлэх нөлөөтэй байдаг.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2156
PDF
2721

Downloads

Published

2016-02-06

How to Cite

Уудамсайхан, Г., Болормаа, П., & Дэлгэрмөрөн, Д. (2016). ЗҮҮН ГАРЫН ГОЁО /CYNOMORIUM SONGARICUM/- НЫ ХОРОН ЧАНАР, ХИМИЙН НЭГДЛИЙГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 14(1), 11–15. https://doi.org/10.5564/mjas.v14i1.572

Issue

Section

Articles