УСНЫ АЛДАГДЛЫГ ХЯНАХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН ДҮНГЭЭС
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v10i1.348Keywords:
Усны зарцуулга, тоолуур, ус ашиглалтAbstract
Манай улсын нийт хүн амын 30.8 % нь төвлөрсөн цэвэр ус түгээгүүрийн системээс, 24.4 % нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 35.7 % нь ус түгээх цэг, худгаас, 9.1 % нь булаг, шанд, гол горхи, цас мөсний усыг унд, ахуйдаа хэрэглэж байна.
Цэвэр усны нөөцийг үр ашигтай зарцуулах, хот суурин газрын ус хангамжийн шугамын болон хэрэглэгчдийн усны алдагдлыг багасгах арга замыг олж ус түгээгүүрийн сүлжээний ажиллагааг оновчтой болгоход судалгааны зорилго оршино.
Тоолууртай байранд оршин суугч нэг хүн хоногт 92 литр ус хэрэглэж байхад тоолуургүй байрны нэг хүн хоногт 345 литр ус хэрэглэж, ус хэрэглээ даруй 3.75 дахин их байгааг судалгаагаар тогтоов. Тоолууржсанаар усны алдагдлыг 3.75 дахин багасгаж, хэрэглэгч жилд дунджаар 98923 төгрөг хэмнэх боломж байна.
Downloads
1548
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.