МӨНГӨНИЙ ЭРЭЛТИЙН БҮРЭН БУС ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • О. Болор-Эрдэнэ ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.342

Keywords:

Мөнгөний эрэлт, бүрэн бус зохицуулалттай загвар, олон хүчин зүйлсийн регрессийн тэгшитгэл

Abstract

Мөнгөний эрэлтийг үнэлэхийн тулд практикт өргөн хэрэглэгддэг гурван загварын нэг болох “Бүрэн бус зохицуулалттай загвар”-ыг ашиглаж мөнгөний эрэлтийг тооцоолов. “Бүрэн бус зохицуулалттай загвар”-ын үнэлгээнд ашиглагдах параметрүүдийг зөв үнэлэхийн тулд Гранжерийн тестийн аргаар Фишерийн F тестээр шалгаж сонгон авсан. Мөнгөний эрэлтийн функцийн хэлбэрийг олон хувилбараас сонгож, эконометрик шинжилгээгээр нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлтийн ирээдүйн хандлагыг тодорхойлох шинжилгээ хийсэн болно. Судалгааг эдийн засгийн шинжилгээний E-Views программ дээр хийсэн ба коэффициентүүдийн утга үр дүнтэй гарсан. Тухайлбал, ДНБ 1 хувь өсөхөд мөнгөний эрэлт 0.655474 нэгжээр нэмэгдэж байгаа нь ДНБ-ний өсөлт нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн шалтгаан болж байна. Төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүү 1 хувь өсөхөд мөнгөний эрэлт -0.018947 нэгжээр буурч байгаа нь хадгаламжийн хүүний өөрчлөлт М1 мөнгөний өсөлтөнд бага нөлөөтэй болохыг харуулна. Төгрөгийн ам доллартай харьцах ханш 1 хувь дээшлэхэд мөнгөний эрэлт -0.000655 нэгжээр буурч байгаа нь мөнгөний эрэлтийг бууруулж байгааг илэрхийлнэ.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.342

Downloads

Download data is not yet available.
Abstract
1936
PDF
3059

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Болор-Эрдэнэ, О. (2014). МӨНГӨНИЙ ЭРЭЛТИЙН БҮРЭН БУС ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЫН ШИНЖИЛГЭЭ. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 182–185. https://doi.org/10.5564/mjas.v10i1.342

Issue

Section

Articles