ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮСЭД ТАРИМАЛ САГАДЫН СОРТ, АГРОТЕХНИКИЙГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Л. Уранжаргал ХААИС, Агробиологийн сургууль
  • O. Мөнхжаргал Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Б. Батдэлгэр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • У. Алтангэрэл Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.338

Keywords:

Fagopyrum vulgare, будааны гарц, навчны тоо, тоос хүртэлт, үрийн чанар

Abstract

Монгол орны газар тариалангийн төв бүсийн хөрс цаг уурын нөхцөлд таримал сагадын сорт, тэдгээрийг тарих тохиромжтой хугацаа, тэжээлийн талбайг тогтоох судалгааны ажлыг явуулав. Судалгааг гадаад орноос гаралтай 2 сортыг тарих хугацааны 3, тэжээлийн талбайн 3 хувилбартайгаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнгээс үзэхэд сортууд тарьснаас хойш 80-91 хоногт боловсорч, дунджаар 12.2-15.5 цн/га үрийн ургац өгч байна. Tарих хугацааг судалсан дүнгээс үзэхэд Өвөр Монголын сортод 6-р сарын 05 тарьсан хувилбар хяналтын болон бусад хувилбаруудаас илүү(1.8-3.2 цн/га) ургацтай байхад харин Краснострелецкая сортод 5-р сарын 25-ны хугацаанд тарихад бусад хувилбаруудаас илүү(0.9-1.9 цн/га) ургац өгсөн байна. Тэжээлийн талбайг судалсан дүнгээс үзэхэд аль ч сорт болон тарих хугацааны мөр хооронд 60 см өргөн мөрөөр тарьсан хувилбарт үрийн ургац өндөртэй, бусад хувилбаруудаас 2.3-3.9 цн/га-аар илүү байна. Газар тариалангийн төв бүсийн нөхцөлд дээрхи сортуудыг 5-р сарын 3-р арав хоногт мөр хооронд 60 см өргөн мөрөөр тарих нь тохиромжтой байгааг судалгаагаар тогтоолоо. Судалгаанд хамрагдсан сортууд нь технологийн чанарын хувьд том үртэй, жигдрэлт сайтай, хальсжилт багатай, будааны гарц өндөртэй байгааг илрүүлэв.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.338

Downloads

Download data is not yet available.
Abstract
1543
PDF
2560

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Уранжаргал, Л., Мөнхжаргал O., Батдэлгэр, Б., & Алтангэрэл, У. (2014). ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨВ БҮСЭД ТАРИМАЛ САГАДЫН СОРТ, АГРОТЕХНИКИЙГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 164–167. https://doi.org/10.5564/mjas.v10i1.338

Issue

Section

Articles