ГЭРИЙН ЗАРУУЛ (CYNARA SCOLYMUS L.) БУЮУ ТАРИМАЛ АРТИШОКЫН УРГАЛ ЭРХТНИЙ АНАТОМИ

Authors

  • Г. Цэрэнханд Ботаникийн хүрээлэн
  • Э. Ганболд Ботаникийн хүрээлэн
  • Б. Саранцэцэг Шинэ анагаах ухаан дээд сургууль
  • М. Амбага Шинэ анагаах ухаан дээд сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.335

Keywords:

навч бариул иш цэцэг цоморлиг

Abstract

Артишок (Cynara scolymus L.)-ын ургал эрхтний дотоод бүтцийн онцлогийг тодорхойлон, эмийн түүхий эдийн стандарт бэлтгэх эх материал бүрдүүлэхийн тулд тухайн зүйлийн ургал болон үржлийн эрхтний дотоод бүтцийг ургамлын анатомийн уламжлалт арга зүйн дагуу судалгааг явууллаа. Cynara scolymus L. -ийн навч дорзовентераль хэлбэрийн бүтэцтэй. Эпидермийн эсийн хана тэгш өнцөг үүсгэж, нэг ба олон эст үсэнцрүүд, аномоцит хэлбэрийн амсруудыг навчны дээд, доод гадаргууд агуулдаг, коллатераль хэлбэрийн дамжуулах багцны дээд талд хүчтэй хөгжил бүхий склеренхимтэй; навчны бариул хөндлөн огтлолоороо гурван өнцөгтэй (9-р зураг). Гадна талаараа нэг эгнээгээр байрласан эпидерм, түүний дотор талаар нэг эгнээгээр байрласан гиподермийн давхраа, паренхимийн эсүүдтэй, ишний дамжуулах багцны харалдаа дээд ба доод талд хүчтэй хөгжил бүхий склеренхимтэй зэрэг шинжээрээ ялгагдах онцлогтой болохыг илрүүллээ.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.335

Downloads

Download data is not yet available.
Abstract
1994
PDF
3017

Downloads

Published

2014-12-12

How to Cite

Цэрэнханд, Г., Ганболд, Э., Саранцэцэг, Б., & Амбага, М. (2014). ГЭРИЙН ЗАРУУЛ (CYNARA SCOLYMUS L.) БУЮУ ТАРИМАЛ АРТИШОКЫН УРГАЛ ЭРХТНИЙ АНАТОМИ. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 152–155. https://doi.org/10.5564/mjas.v10i1.335

Issue

Section

Articles