ХОНИНЫ ТҮҮХИЙ БОЛОН ЧАНАСАН, ЖИГНЭСЭН МАХНЫ НИЙТ ЛИПИД, ТОСНЫ ХҮЧЛИЙН ХЭМЖЭЭГ СУДАЛСАН ДҮНГЭЭС

Authors

  • З. Цэрэнханд ХААИС, Экологи, технологи хөгжлийн сургууль
  • Э. Төмөртогтох ХААИС, Экологи, технологи хөгжлийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.302

Keywords:

хроматограф, сокслетын аппарат, ханасан ба ханаагүй тосны хүчил, мах

Abstract

Бид хонины түүхий болон болгосон махны нийт өөх тос болон тосны хүчлийн өөрчлөлтийг судлахыг зорилоо. Нийт липидийн агууламж 100 г түүхий маханд 26.83 г, жигнэсэн маханд 24.11 г, чанасан маханд 20.2 г байлаа. Тосны хүчлийн бүрэлдэхүүнийг тодорхойлоход хонины түүхий маханд ханасан тосны хүчлээс пальмитины хүчил 33.03%, стеариний хүчил 17.7%, ханаагүй тосны хүчлээс олейны хүчил 29.3% буюу хамгийн ихээр агуулагдаж байлаа. Болгосон махны тосны хүчлийн бүрэлдэхүүнийг түүхий махныхтай харьцуулахад каприлийн, ундеканы, пентадеканы, пальмитолейний, генэйкозоны, гаммалинолейний хүчил чанасан болон жигнэсэн маханд тус тус ижил хэмжээтэй байлаа

Ханаагүй тосны хүчлээс олейны хүчил чанасан маханд 9%, жигнэсэн маханд 8.05%, миристолейн чанасан маханд 0.67%-иар, жигнэсэн маханд 0.49%-иар буурсан, олон хоёрчийн холбоот тосны хүчлээс линолийн хүчил чанасан маханд 0.5%-иар, жигнэсэн маханд 0.23%-иар тус тус буурсан байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.302

Downloads

Download data is not yet available.
Abstract
1800
PDF
3630

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Цэрэнханд, З., & Төмөртогтох, Э. (2014). ХОНИНЫ ТҮҮХИЙ БОЛОН ЧАНАСАН, ЖИГНЭСЭН МАХНЫ НИЙТ ЛИПИД, ТОСНЫ ХҮЧЛИЙН ХЭМЖЭЭГ СУДАЛСАН ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 89–94. https://doi.org/10.5564/mjas.v10i1.302

Issue

Section

Articles