МОНГОЛ ЯМААНЫ ЦУЛЛАГ ЭРХТЭНД ЗАРИМ ЭРДЭС БОДИС ТОДОРХОЙЛСОН ДҮН

Authors

  • Э. Баярсанаа Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институт
  • Б. Энхжаргал ХААИС, Экологи, технологи хөгжлийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.298

Keywords:

Бөөр, уушги, элэг, зүрх, дэлүү

Abstract

Монголчууд эрт дээр үеэс малынхаа цуллаг эрхтнийг боловсруулан хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай хэдий ч ямааны мах, цуллаг эрхтний хэрэглээ бусад малынх /үхэр, хонь/-аас харьцангуй бага байна. Иймд ямааны цуллаг эрхтний хүнс тэжээлийн үнэт чанарыг нарийвчлан судлаж, зөв зохистой технологи боловсруулах шаардлага байна. Шүдлэн, хязаалан ямааны цуллаг эрхтнүүдэд агуулагдах (элэг, зүрх, бөөр, уушги, дэлүү) эрдэс элемент (натри, кали, кальци, магни, цайр, манган, төмөр, хром, зэс, хар тугалга, кадьми, никель, кобальт)-ийн агууламжийг тодорхойлон үр дүнг нэгтгэв. Судалгааны дүнгээр бүх цуллаг эрхтэнд натри, калийн агууламж их; кальци-уушги, бөөрөнд их, элэгэнд бага; магни- дэлүү, уушгинд их, элэг, зүрх, бөөрөнд ойролцоо агууламжтай байна. Цайр- элэг, дэлүүнд ойролцоо; манган- бүх цуллаг эрхтэнд бага; төмөр- дэлүүнд хамгийн их, элэг, бөөрөнд ойролцоо, зүрх, уушгинд бага агууламжтай байна. Дэлүү нь бусад 4 нэрийн цуллаг эрхтнээс төмрийн агууламжаар хамгийн их байгаа нь цус багадалтаас сэргийлэхэд онцгой ач холбогдолтой нь харагдаж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.298

Downloads

Download data is not yet available.
Abstract
1635
PDF
2804

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Баярсанаа, Э., & Энхжаргал, Б. (2014). МОНГОЛ ЯМААНЫ ЦУЛЛАГ ЭРХТЭНД ЗАРИМ ЭРДЭС БОДИС ТОДОРХОЙЛСОН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 64–70. https://doi.org/10.5564/mjas.v10i1.298

Issue

Section

Articles