ХЭЭЛТЭЙ МОНГОЛ ГҮҮНИЙ ИЙЛДЭСНИЙ ГОНАДОТРОП ДААВРЫН ХӨДЛӨЛ ЗҮЙГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Э. Цогтсайхан Мал аж аухйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Д. Батсайхан Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.295

Keywords:

адуу, гонадтроп даавар, биологийн арга, ЭЛИЗА

Abstract

Хээлтэй гүүний цусан дахь дааврын идэвх хээлийн хугацаанаас хамаарах үйл явцыг тодорхойлох хялбар, хурдавчилсан арга боловсруулах зорилгоор хээлийн 40-140 дахь хоногуудад илэрдэг гонадотроп дааврын хэмжээг бэлгийн бойжилт гүйцээгүй эм хулганы савны томролтоор үнэлдэг уламжлалт буюу биологийн аргыг орчин үеийн ЭЛИЗА урвалынхтай харьцуулав.Нутгийн Монгол гүүнээс хээлийн 80 дахь хоногт нь авсан цусны ийлдэс дэх дааврын идэвхийг биологийн аргаар тогтооход 60 Олон улсын нэгж/ мл (ОУН/мл)-ээс дээш гарсан бөгөөд тэдгээрийг ЭЛИЗА-аар хэмжихэд 174.2-195.6 ОУН/мл-д хэлбэлзэж байв. Харин 50 ОУН/мл-ээс доош идэвхтэй гарсан ( 1 ш) дээжийг ЭЛИЗА-аар хэмжихэд 92.04 ОУН/мл -тэй харгалзав. Биологийн аргатай харьцуулахад ЭЛИЗА-ийн арга нь хугацаа хэмнэсэн, зардал багатай, өвөрмөц болон мэдрэмтгий чанараар өндөр байна. Мөн түүнчлэн сонгон авсан нийт 5 гүүнээс хээлийн 40 дахь хоногоос нь эхлэн 10 хоногийн зайтай цусны дээж авч, ийлдсэн дэхь гонадотроп дааврын хэмжээг ЭЛИЗА урвалаар тодорхойлсон юм. Энэхүү хэмжилтээс үзэхэд гүүний хээлийн 40 дэх хоногоос уул дааврын хэмжээ нэмэгдэ, 60-80 дахь хоногуудад дээд хэмжээндээ хүрч, түүнээс хойш аажим буурсаар 150 дахь хоногийн орчимд бараг илрэхгүй болж байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.295

Downloads

Download data is not yet available.
Abstract
1723
PDF
1846

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Цогтсайхан, Э., & Батсайхан, Д. (2014). ХЭЭЛТЭЙ МОНГОЛ ГҮҮНИЙ ИЙЛДЭСНИЙ ГОНАДОТРОП ДААВРЫН ХӨДЛӨЛ ЗҮЙГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 51–55. https://doi.org/10.5564/mjas.v10i1.295

Issue

Section

Articles