ГҮҮНИЙ АЙРАГНААС ЯЛГАСАН СҮҮН ХҮЧЛИЙН НЯНГИЙН ЦЭВЭР ӨСГӨВРҮҮДИЙН АНТОГОНИСТ ИДЭВХИЙГ СУДАЛСАН ДҮН

Authors

  • Б. Хандсүрэн Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ж. Дүгэрсүрэн Мал эмнэлгийн хүрээлэн
  • Ш. Дэмбэрэл Мал эмнэлгийн хүрээлэн
  • Э. Баяр Мал эмнэлгийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.292

Keywords:

гэдэсний эмгэг төрүүлэгчид, биологийн идэвх, төлийн өвчин, нянгийн өсгөвөр

Abstract

Гүүний айргийн хөрөнгийн бичил биетнүүдээс биологийн өндөр идэвхтэй сүүнхүчлийн нянг сонгомол тэжээлийн орчноор дамжуулан өсгөвөрлөж шилж, сонгох замаар гарган авч, тэдгээрийн антогонист идэвхийг харьцуулан судаллаа. Лабораторийн нөхцөлд гарган авсан сүүнхүчлийн савханцрын цэвэр өсгөврүүдийн физиологи, биохимийн шинж чанарыг судлах явцад тэдгээрийн 66.6 хувь гэдэсний эмгэг төрүүлэх хоруу чанар өндөртэй нутгийн омог болох S.typhisuis SN8, E.Coli 0457 нянгуудын үржилийг дарангуйлах чадвартайг нь илрүүлсэн. Гарган авсан цэвэр өсгөврүүдийн гэдэсний эмгэг төрүүлэгч савханцарт үзүүлсэн дээрхи сөрөг нөлөөлөлд үндэслэн тэдгээрийг нялх төлийн ходоод гэдэсний эмгэгийг эмчлэн сэргийлэх болон тэжээл боловсруулалтыг засан идэвхжүүлэх зорилгоор төлийн өвчний практикт ашиглах боломжтой гэж үзлээ.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.292

Downloads

Download data is not yet available.
Abstract
1832
PDF
2840

Downloads

Published

2014-12-09

How to Cite

Хандсүрэн, Б., Дүгэрсүрэн, Ж., Дэмбэрэл, Ш., & Баяр, Э. (2014). ГҮҮНИЙ АЙРАГНААС ЯЛГАСАН СҮҮН ХҮЧЛИЙН НЯНГИЙН ЦЭВЭР ӨСГӨВРҮҮДИЙН АНТОГОНИСТ ИДЭВХИЙГ СУДАЛСАН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 37–40. https://doi.org/10.5564/mjas.v10i1.292

Issue

Section

Articles