ГӨЛӨГНИЙ СУЛЬДАА ӨВЧНИЙ ҮЕ ДЭХ ЯСНЫ КАЛЬЦИЙН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Authors

  • Б. Мөнхбат ХААИС, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль
  • Г. Гэрэлцэцэг ХААИС, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v10i1.291

Keywords:

Гөлөг, кальци, фосфор, сульдаа, ясны кальцийн агууламж

Abstract

Нохойны “Сульдаа” өвчний шалтгаан, эмгэг жам, эмчилгээний оновчтой аргыг тогтоох зорилгооор явуулсан судалгаанд хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвчилсөн 18 гөлгийг ашигласан. Хяналтын бүлэгт эрүүл 4, туршлагын бүлэгт өвчлөлийн байдлыг харгалзан 14 өвчтэй гөлгийг хамруулав. Судлаачдаас сульдаатай гөлгийн ясны бүтцийг рентгэн багажаар, бугалганы яс, дунд чөмөгний ясны кальцийн агууламжийг атом шингээлтийн спектрофотометрийн аргаар тодорхойлоход өвчний эхний шатанд кальцийн агууламж 379 гр/кг буюу эрүүл үеийнхээс 5.2 хувиар, хүндэвтэр хэлбэрийн үед 39.2 хувиар, хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд 80 хувиар тус тус багассаныг тогтоожээ. Судалгааны дүнд тулгуурлан “Сульдаа” өвчний явц даамжрах тусам ясны эдийн эрдэсжилт илт буурдаг гэсэн дүгнэлтийг зохиогчдоос гаргажээ.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v10i1.291

Downloads

Download data is not yet available.
Abstract
1764
PDF
2491

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Мөнхбат, Б., & Гэрэлцэцэг, Г. (2014). ГӨЛӨГНИЙ СУЛЬДАА ӨВЧНИЙ ҮЕ ДЭХ ЯСНЫ КАЛЬЦИЙН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛСОН ДҮН. Mongolian Journal of Agricultural Sciences, 10(1), 33–36. https://doi.org/10.5564/mjas.v10i1.291

Issue

Section

Articles