МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ГОЛЫН УСНЫ ЧАНАР БА (DIPTERA: CHIRONOMIDAE TANYPODIINAE) УСНЫ ШАВЖИЙН ТАРХАЛТ

Authors

  • Д. Төмөрцоож Ус цаг уур орчны хүрээлэн
  • Н. Эрдэнэцогт ХААИС, Экологи Технологи Хөгжлийн сургууль
  • Э. Болорцэцэг “Монгол орны усны шавжийн судалгаа” төсөл

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.282

Keywords:

Diptera Chironomidae Tanypodiinae, Усны чанар, биотик индекс, тархалтын загвар

Abstract

Энэ бүтээлд усны чанарыг хими, биологийн үзүүлэлтээр үнэлэхэд Шарын гол, Туул-Лүн, Хүйтэн-Шарын гол, Хангал-Жаргалант харуул орчимд усны чанар химийн индекс муу байв. Харин Орхон-Бат-Өлзийт, Түй-Богд, Идэр-Тосонцэнгэл, Ховд-Мянгад харуулын орчимд биологийн индекс муу байв. Хэдийгээр зарим цэгийн хувьд хоѐр үзүүлэлт хоорондоо ялгаатай байгаа боловч корреляцийн коэффициент нь r=0.59 гарсан болно. Тиймээс усны чанарыг хими, биологийн аль нэгээр нь үнэлэх бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Манай орны зарим голуудын хувьд ахуйн болон МАА-н гаралтай органик бохирдолын хэмжээ өндөр гарч байна. Онолын хувьд шим бохирдлын хэмжээ малын ялгадас, үхсэн малын сэг зэмээс үүдэлтэй юм. Бидний судалгааны явцад бохирдлын түвшин өндөр гарсан голуудын хувьд биогений элемент, сульфат, фосфатын хэмжээ бохирдлын хэмжээ багатай газраас өндөр байх нь судалгааны явцад ажиглагдав.. Бохирдлын зэрэг өндөр гарсан газруудын хувьд бохирдуулагч эх үүсвэр нь малын гаралтай шим бохирдоол, эрэг орчмын элэгдэл эвдрэл мөн үйлдвэрийн хог хаягдал, уурхайн бохир ус байв.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.282

Downloads

Download data is not yet available.
Abstract
1711
PDF
5021

Downloads

Published

2014-12-08

How to Cite

Төмөрцоож, Д., Эрдэнэцогт, Н., & Болорцэцэг, Э. (2014). МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ ГОЛЫН УСНЫ ЧАНАР БА (DIPTERA: CHIRONOMIDAE TANYPODIINAE) УСНЫ ШАВЖИЙН ТАРХАЛТ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 192–198. https://doi.org/10.5564/mjas.v12i1.282

Issue

Section

Articles