БАРУУН БҮСЭД ТАРХСАН ГОЦ ХӨНӨӨЛТ ЧАЦАРГАНЫ ЯЛААГ СУДАЛСАН ДҮНГЭЭС

Authors

  • Ц. Сайнзаяа ХААИС, Баруун бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Д. Ундармаа ХААИС, Агробиологийн сургууль

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.271

Keywords:

Чацарганы эх цэцэрлэг, чацарганы ялаа, ид нисэлтийн тооны хөдлөл зүй

Abstract

Бидний судалгааны явцад чацарганы ялаа нь 6-р сарын сүүл 7-р сарын эхээр хүүхэлдэйн үе шатнаас гарч 7-р сарын дундуур эвцэлдэж 7-р сарын сүүлээр өндгөө шахаж эхэлдэг нь ажиглагдав. Чацарганы талбай дахь ялааны тооны хөдлөл зүйн судалгаагаар чацарганы ялааны нисэлт 6 сарын 3-р арав хоногоос эхэлж, ид нисэлт нь 7 сарын 2 ба 3-р арав хоногт тохиож байгааг тогтоов. 8 сарын 1 арав хоногоос эхлэн нисэлтийн эрчим буурч, улмаар 9 сарын эхний арав хоногуудад дуусаж байгаа нь судлагдлаа.

Чацарганы ялаа нь агаарын температур 18 хэмээс дээш, хөрсний температур 20 хэмээс дээш халсан үед хүүхэлдэйнээс гарч нисэж эхлэх бөгөөд 22-23 хэм болоход идэвхтэй нисэж, тархалтын тоо нь эрс нэмэгдэн олширч байна.

Чацарганы ялааны нисэлтийг агаарын болон хөрсөн дэх дулааны хэмтэй хамаарлын судалгаа явуулахад /R²=0.934/-/R²=0.942/ буюу хүчтэй хамааралтай болохыг тогтоолоо. Харин чацарганы ялааны гаралт, тархалт нь хур тунадасны хэмжээнээс сул хамааралтай /R² = 0.324/ ид нисэлтийн үеээр орсон бороо ялааны эсрэг хэрэглэсэн хамгаалалтын хүчийг сулруулж ургац алдахад шууд нөлөө үзүүлж байлаа.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.271

Downloads

Download data is not yet available.
Abstract
1653
PDF
2073

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Сайнзаяа, Ц., & Ундармаа, Д. (2014). БАРУУН БҮСЭД ТАРХСАН ГОЦ ХӨНӨӨЛТ ЧАЦАРГАНЫ ЯЛААГ СУДАЛСАН ДҮНГЭЭС. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 134–138. https://doi.org/10.5564/mjas.v12i1.271

Issue

Section

Articles