ЭЛЭГДЭЛ БОЛОН ҮРЖИЛ ШИМЭЭР ДОРОЙТОН АТАРШИЖ ХАЯГДСАН ТАЛБАЙГ ТАРИМАЛ БЭЛЧЭЭР БОЛГОХ

Authors

  • Б. Баатарцол Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • С. Сайханцэцэг Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.263

Keywords:

Хөрс, атар, бэлчээр, ургац, талбай

Abstract

Хөрсний үржил шим нь доройтсон, элэгдэж эвдэрсэн цаашид тариаланд ашиглахад хүндрэлтэй атаршсан газрыг олон наст ургамал тариалж бэлчээрт ашиглаж хөрсний үржил шимийг сэргээж, сайжруулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ.Атаршсан талбайн хөрс боловсруулах аргыг сонгож, түүний хөрс ургамалд үзүүлэх нөлөөг илрүүлэв.Боловсруулсан талбайд нөмрөг таримлын доор олон наст ургамал тарих боломжийг илрүүлэв. Атаршиж хаягдсан талбайд олон наст таримал ургамал тариалж байгалийн зүй тогтоцод шилжүүлэхийн дээр хөрсийг бордсоноор уг талбайн үржил шимийг тогтворжуулж экологийн тэнцвэрт байдлыг хангах нь судалгааны ажлын шинэлэг тал болно.

Тариалан эрхлэх боломжгүй, олон жил ашиглагдаагүй орхигдсон талбайд олон наст тариалснаар уг талбай байгалийн тогтоцод шилжих бөгөөдбэлчээрийн ургамлын төрөл зүйлд олон наст буурцагт ургамлын эзлэх хэмжээ нэмэгдэнэ. Бэлчээрийг ийнхүү сайжруулснаар мал аж ахуйн тэжээлийн хангамж нэмэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.263

Downloads

Download data is not yet available.
Abstract
1775
PDF
2294

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Баатарцол, Б., & Сайханцэцэг, С. (2014). ЭЛЭГДЭЛ БОЛОН ҮРЖИЛ ШИМЭЭР ДОРОЙТОН АТАРШИЖ ХАЯГДСАН ТАЛБАЙГ ТАРИМАЛ БЭЛЧЭЭР БОЛГОХ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 89–91. https://doi.org/10.5564/mjas.v12i1.263

Issue

Section

Articles