УСАЛГААТАЙ ТАРИАЛАНД ҮР ТАРИАНЫ ТАРИМЛУУДЫН БОРДОО АШИГЛАЛТЫН ЭРЧИМ

Authors

  • Д. Туул Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Б. Баярсайхан Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.5564/mjas.v12i1.254

Keywords:

хөрс, таримал, бордоо ашиглалт, сорт, азот

Abstract

Дэлхийн хэмжээнд бордоог үр ашигтай хэрэглэснээр ургацын нэмэгдэлийн 50 орчим хувийг бүрдүүлж байна [FAO, 2007]. Ялангуяа усалгаатай нөхцөлд бордоог эрчимтэй хэрэглэснээр таримлын ургацыг 70 гаруй хувиар нэмэгдүүлж байгаа явдал усалгаатай нөхцөлд бордооны үр ашиг өндөр байдгийг илтгэж байна.

Таримлуудын бордоо ашиглалтын идэвхи нь сортуудаас хамааран харилцан адилгүй байдаг. Усалгаатай нөхцөлд үр тарианы таримлуудын сорт бордооноос 10-14 ц/га ба түүнээс дээш нэмэлт ургац бүрдүүлдэг.

Бордооны үр ашгийг илэрхийлэгч чухал үзүүлэлтийн нэг нь таримлын бордоо ашиглалтын коэффициент юм. Өөрөөр хэлбэл, энэ нь бордоогоор өгсөн тэжээлийн бодисын хэдэн хувь нь тарималд ашиглагдаж, нэмэлт ургац бүрдүүлж байгааг илтгэдэг. Төрөл бүрийн таримлыг тухайн хөрс, цаг уурын нөхцөлд хэрэгцээт тэжээлийн бодисоор бүрэн хангаж, төлөвлөсөн тогтвортой ургац бүрдүүлэхэд мөн эрчимжсэн сортыг шалгаруулахад бордоо ашиглалтын коэффициент чухал суурь үзүүлэлт болдог.

Манай улсад үр тарианы үйлдвэрлэлийг дээшлүүлэх зорилгоор 2004 оноос усалгаатай талбайн хэмжээг мэдэгдэхүйц (2014 онд 2003 оны үеийнхтэй харьцуулахад 39.9 мянган га-аар) нэмэгдүүлж ирсэн. Гэвч газар тариалангийн үйлдвэрлэлд хөрсний үржил шимийг хамгаалах, дээшлүүлэхийн зэрэгцээ таримлын потенциал ургацыг нэмэгдүүлэхийн тулд тэжээлийн бодисыг бордоогоор нөхөн өгөх ажиллагааг хэрэгжүүлэх нь өнөөгийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна.

DOI: http://dx.doi.org/10.5564/mjas.v12i1.254

Downloads

Download data is not yet available.
Abstract
1629
PDF
1822

Downloads

Published

2014-12-07

How to Cite

Туул, Д., & Баярсайхан, Б. (2014). УСАЛГААТАЙ ТАРИАЛАНД ҮР ТАРИАНЫ ТАРИМЛУУДЫН БОРДОО АШИГЛАЛТЫН ЭРЧИМ. Mongolian Journal of Agricultural Sciences, 12(1), 50–52. https://doi.org/10.5564/mjas.v12i1.254

Issue

Section

Articles