Study review of the composition grasshoppers in Mongolia
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v29i1.1375Keywords:
Grasshopper, distribution, unit of classification, period of comparative, number of speciesAbstract
The Mongolian grasshopper component (foreign and Mongolian researchers) study was carried out in the period 1951 to 2019 years during 68 years the materials in main classification unit that is divided 2 periods which are good condition climate before 1990 year and changed climate. We have updated 3 families and 48 genus considering total 110 species of Mongolian orthoptera which was travelers, researchers and biology expeditions known 1951 to 1989 years materials. Also updated 2 families and 33 genus considering total 81 species grasshopper distribution of Mongolia because of tandem with the climate change 1995 to 2019 years. Summing up the results of the study conducted in the period from 1951 to 2019 years, it was known that 4 families and 50 genus considering total 135 species, were distributed in our country. Last decades totally distributed 60 percent of Mongolian grasshoppers which is considering known 81 species. Therefore, there is a need to intensify study and to examine in detail the rare and unexplored species of grasshoppers and to take in conservation issues.
Монгол орны царцааны зүйлийн бүрэлдэхүүний судалгааны ажлын тойм
Монгол орны царцааны зүйлийн бүрэлдэхүүний судалгааг 1951-2019 он хүртэл 68 жилийн хугацаанд хийсэн гадаадын болон өөрийн эрдэмтэн судлаачдын материалуудыг ангилал зүйн ерөнхий нэг нэгжид оруулан хугацааны хувьд 2 үечлэл буюу уур амьсгал тааламжтай 1990 оноос өмнө, уур амьсгал өөрчлөгдсөн 1990 оноос хойш гэж авч үзэн хийж гүйцэтгэлээ. Монгол орны шулуун далавчит шавьжийн судалгааг хийсэн байгаль сонирхогч аялагчид, биологийн экспедицүүд түүнтэй холбоотой 1951-1989 оны хоорондох материалуудыг эмхэтгэн царцааны 3 овгийн 48 төрөлд хамаарах 110 зүйлийг тэмдэглэснийг нэгтгэн гаргалаа. Монголд оронд уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаа энэ цаг үетэй уялдуулан манай орны эрдэмтэд судлаачид царцааны нарийвчилсан судалгаануудыг хийсээр байгаа бөгөөд тэдгээрийн 1995-2019 онуудад туурвисан бүтээлүүд болон судалгааны ажлын материалуудыг эмхэтгэн царцааны 2 овгийн 33 төрөлд хамаарах 81 зүйлийн тархалтыг тогтоолоо. Судалгааны ажлуудын 1951-2019 оны хооронд хийсэн дээрх үр дүнг нэгтгэхэд манай оронд царцааны 4 овгийн 50 төрөлд хамаарах 135 зүйлийн царцаа тархсаныг тогтоолоо. Сүүлийн жилүүдэд илрүүлэн тархалтыг нь тогтоогоод байгаа 81 зүйл нь манай оронд тархсан нийт царцааны 60% болж байна. Иймээс одоогоор тархалт нь тодорхой бус байгаа царцааны зүйлүүдийн биологи, экологи, биологийн олон янз байдал, ангилал зүй, тархалтын судалгаанууд бүрэн хийгдээгүйтэй холбогдуулан цаашид нарийвчилсан судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж эрчимжүүлэн, хамгааллын асуудлыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түлхүүр үг: Царцаа, тархалт, ангилал зүйн нэгж, харьцуулсан үечлэл, зүйлийн тоо
Downloads
266
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.