Results of study on immunotropic activity of immune supporting drugs
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v29i1.1371Keywords:
salsola laricifolia, artemisia santolinifolia, oxytropis pseudoglandulosa, drug technology, toxicity, immunotropic activityAbstract
In recent years, there have been negative developments such as deforestation, overgrazing, and loss of plant species due to the mining and pasture misuse, and global warming. Due to this, the immunity of Mongolian livestock has been decreasing. The uses of immunosuppressive drugs is limited in the veterinary practice. The aim of this study, the technology of 3 types of drugs prepared from the different type of medical plants and their immunotropic activity was tested in the laboratory animals. In the result, the immunotropic activity of 1th group preparation /SL (50), AS (30) and OPG (20)/ was higher than control group and also other group preparation.
Дархлаа тэтгэх үйлдэлтэй эмийн бэлдмэлийн иммунотроп үйлдлийг судалсан дүн
Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт, бэлчээрийг зөв зохистой ашиглахгүй байх, дэлхийн цаг агаарын дулаарал зэрэгтэй холбоотойгоор бэлчээр хомсдох, талхлагдах, ургамлын төрөл, зүйлийн тоо хомсдох зэрэг сөрөг үзэгдэл ажиглагдах боллоо. Үүнээс шалтгаалан монгол малын тэсвэрт чанар нь алдагдах, дархлаа буурах үндэс болж байна. Дархлаа тэтгэх үйлчилгээтэй эм бэлдмэлийн хэрэглээ мал эмнэлгийн практикт хязгаарлагдмал байна. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд бид ургамлын гаралтай шинэ эмийн технологи боловсруулж түүний иммунотроп идэвхийг судлан тогтоолоо. Судалгааны дүнд ургамлын гаралтай өөр өөр найрлага бүхий 3 төрлийн эмийн бэлдмэлийн технологи боловсруулж тэдгээрийн иммунотроп идэвхийг лабоарторийн амьтанд туршиж үзэхэд Хувилбар 1 буюу I бүлгийн бэлдмэлийн иммунотроп идэвх ШБ (50) : СНШ (30) : ХБО (20) туршилтын нийт хугацаанд хяналттай харьцуулахад туршилтын хулганы дэлүүний жинг нь 2 дахин, дэлүүний эсийн тоог 1,5 дахин, дэлүүний индексийг 1,5 дахин тус тус нэмэгдүүлж бусад бүлгийн бэлдмэлүүдээс дархлалын урвалын эрчимжилтийг илүү дэмждэг болохыг тогтоолоо.
Түлхүүр үг: шинэсэрхүү бударгана, сантолин навчит шарилж, хуурмаг булчирхайт ортууз, эмийн технологи, хорон чанар, иммунотроп идэвх
Downloads
387
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.