Study on the characteristics of chernozem in the fenced and non fenced area of the settlement zone
DOI:
https://doi.org/10.5564/mjas.v25i03.1178Keywords:
Physical properties of soil, soil chemistry, soil degradation, soil density, humusAbstract
As a result of the physical properties of the soil, the soil density in the areas with high impacts of tourism, livestock, and machinery impacts increased by 8.1% from the fenced area and the sand content increased by 20.2 %, clay content decreased by 14.4 %. According to the chemical analysis, the humus content of soil at 0-8 cm in the non-fenced area is less than 4.8 % of fenced area soil. As a result, the characteristics of the chernozem degraded.
Суурьшлын бүс дэх хашсан болон хашаагүй талбайд тархсан хар шороон хөрсний шинж чанарыг харьцуулан судалсан дүнгээс
Хураангуй: Бид уг судалгаагаар ойт хээрийн бүслүүрт орших амралт, аялал жуулчлалын бааз, мал бүхий айл өрхүүд төвлөрөн суурьшсан байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд тогтворжсон уулын хар шороон хөрсний физик, химийн шинж чанарыг голлох үзүүлэлтээр ижил хэв шинжийн 10-с дээш жил хашиж хамгаалсан талбайтай харьцуулан судаллаа. Хөрсний физик шинж чанарын судалгааны үр дүнгээр хяналт болгон сонгож авсан хашиж хамгаалсан талбайн уулын хар шороон хөрсний 0-8 см үе дэх эзлэхүүн жин 1.10 г/см3, сүвшилт 54.2 %, элс 25.5 %, шаврын агууламж 22.9 % байгаа бол харьцуулагдаж буй зүсэлт 3, 6 (Зү-3, Зү-6) дэх хөрсний эзлэхүүн жин 1.13-1.25 г/см3, сүвшилт 52.4-52.5 % элсний агууламж 42.3-49.2 %, шаврын агууламж 5.8-11.3 % тус тус байна. Хими шинж чанарын голлох үзүүлэлтээс үзэхэд хяналт болгон сонгож авсан хашиж хамгаалсан талбайн уулын хар шороон хөрсний 0-8 см үе дэх давсжилт 0.035 %, ялзмагийн агууламж 12.5 % байхад харьцуулагдаж буй хөрсний (Зү-3, Зү-6) дээрх үе давхарга дахь давсжилт 0.035-0.04 %, ялзмагийн агууламж 7.1-8.3 % байна. Дээрхи үр дүнгээс үзэхэд судалгааны талбайд тогтворжсон уулын хар шороон хөрсний шинж чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орж талхагдал, доройтолд нэлээд өртжээ гэж үзэх үндэстэй байна.
Түлхүүр үг: Хөрсний физик шинж, хими шинж, хөрсний доройтол, хөрсний эзлэхүүн жин, ялзмаг
Downloads
428
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright on any research article in the Mongolian Journal of Agricultural Sciences is retained by the author(s).
The authors grant the Mongolian Journal of Agricultural Sciences a license to publish the article and identify itself as the original publisher.
Articles in the Mongolian Journal of Agricultural Sciences are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.