Lavai - International Journal of Education https://mongoliajol.info/index.php/Lavai
published by the Mongolian National University of Education.

Abstracting and indexing in Google Scholar, Dimensions and EBSCO Discovery service
Mongolian National University of Education en-US Lavai - International Journal of Education 2410-4507
Copyright on any research article in the Lavai - International Journal of Educatioin is retained by the author(s).

The authors grant the Lavai - International Journal of Educatioin a license to publish the article and identify itself as the original publisher.

Articles in the Lavai - International Journal of Educatioin are Open Access articles published under a Creative Commons Attribution 4.0 International License CC BY.

This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.
The Study on 19 Learning Activities of The Sixth-Grade Secondary School Students https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3290
The study aims to illuminate the level of the learning abilities of the 6th grade secondary schools students. A total of 1026 sixth-grade students from 13 secondary schools of   Ulaanbaatar (the capital city), Selenge, Khentii, and Tuv Provinces participated in this study. The questionnaire was focused on assessing students' lerning skills and evaluate their learning abilities by 19 activities. To collect data, the questionnaire was designed with a five-point Likert scale consisting of 1 (“not at all”), 2 (“a little bit”), 3 (“sometimes”), 4 (“often”), and 5 (“always”). The participants consisted of 452 male students (44.1%) and 574 female students (55.9%), whereas 744 students (72.5%) were from schools of the capital city and 282 students (27.5%) from schools of rural areas. To analyze the validity factors and the study reliability, the SPSS Version 23 statistical program was used for data analysis and such research methods as the descriptive statistics and t-tests were applied. The study results demonstrate that students do their homework without any help (M=4.38) and listen to others (M=4.36). This illustrates that the students' self-learning skills show higher mean score. On the other hand, the mean score of the students' learning ability of making notes about the general idea of books they read (M=3.09) and getting some help from others (M=3.26) show the least mean score. This reveals that students do not do such activities at all. The study concludes that 87.16% of total 1026 students can conduct 19 active learning activities whereas 12.84% of students do not do such activities.

Ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн сурагчдын сурах ерөнхий 19 үйлийн судалгаа, үр дүн

Хураангуй:  Энэхүү судалгаа нь ЕБС-ийн VI ангийн сурагчдын сурах ерөнхий үйлийн төлөв байдлыг илрүүлж тогтоох зорилготой. Тухайлбал, сурагчийн 1/ном уншихтай холбоотой 4 үйл: уншсан эхээс хэрэгтэй зүйл олж авах, уншсан номын утгыг өөрийн үгээр ярих, номын утгыг эргэцүүлэн бодох, уншсан зүйлийг тэмдэглэх, 2/ ярих үйл: сурагч санаа бодлоо бусдад ойлгомжтой ярих, 3/ сонсох 3 үйл: бусдын яриаг анхааралтай сонсох, бусдын ярианы гол санааг олох, сонссон зүйлд дүгнэлт хийх, 4/ асуулт асуух үйл, 5/ бүтээлч шинжтэй 2 үйл: шинэ санаа дэвшүүлэх, үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлах, 6/ хичээл дээр олж мэдсэн зүйлээ өөрийн амьдралд хэрэглэх, 7/ мэдлэг чадвараа хянах 2 үйл: юу шинээр мэдэж авснаа ойлгох, мэдлэг чадварт нь ямар алдаа байгааг олох, 8/ бие даах чадвар, 9/ төлөвшил, хандлагатай холбоотой 4 үйл: бусдад тусалдаг, бусдаас тусламж авдаг, зан байдал, харилцаанд нь байгаа сайн болон болохгүй зүйлийг олох зэрэг ерөнхий үйлийн судалгааг хийснээрээ шинэлэг болно. Судалгааны зарим үр дүн нь сурагчид гэрийн даалгавар, дасгал хийхдээ бие даан хийж чаддаг (M=4.38), багшийн болон бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг (M=4.36) болох нь харагдаж байна. Харин уншсан номын утга, санаа, үг зэргийг бичиж авах байдал (M=3.09), суралцах явцад бусад сурагчдаас тусламж авах (M=3.26) үйлийн дундаж үзүүлэлт хамгийн бага ба дээрх үйлийг төдийлөн хийдэггүй болохыг харж байна.

Түлхүүр үг:  Эх, санаа бодол, асуулт тавих, хянах, бие даан хийх
Ichinkhorloo Shagjjav Munkhtsetseg Narantsetseg Copyright (c) 2022 Ichinkhorloo Shagjjav, Munkhtsetseg Narantsetseg https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-06-30 2022-06-30 18 26 1 10 10.5564/lavai.v18i26.3290 Study on Students’ Use of Foreign Words https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3291
The influence of the development of a free society and globalization in the field of education is to some extent manifested by the use of foreign words in the students’ written and verbal expressions. The presence of different points of view that widespread use of foreign words may adversely affect the immunity of the Mongolian language leading to its destruction or have a positive influence enriching its vocabulary is one of the important issues of consideration. We have conducted the research on the use of foreign words in the academic and informal situations of a total of 250 students of the Teacher’s School of the Mongolian National University of Education and the School of Social Sciences of Ulaanbaatar Erdem University using questionnaires, interviews and document analyses based on 20 indicators. The survey results show that 48% of students use English words and expressions frequently, 54% speak mixing languages, 28% find it inappropriate to use foreign words and expressions, 42% use communicative words in their speech, 38% use foreign words spontaneously, and 46% use scientific words or expressions in their writing. As the results of the study indicate that a great majority of students use foreign words and expressions, we have come into conclusion that it is necessary to support students' awareness and efforts in preserving and protecting the purity of the native language, assist them in learning, using and developing the Mongolian language in every learning activities of all the stages of the Education sector.

Оюутны гадаад үгийн хэрэглээнд хийсэн харьцуулсан дүн шинжилгээ

Хураангуй : Чөлөөт нийгмийн хөгжил, даяаршил боловсролын салбарт нөлөөлж байгаагийн нэг илрэл нь оюутны бичгийн болон аман ярианд хэрэглэгдэж байгаа гадаад үгийн байдлаас ямар нэг хэмжээгээр харагддаг. Яриа болон бичгийн хэлэндээ гадаад үг ихээр хэрэглэх нь монгол хэлний дархлаанд муугаар нөлөөлж монгол хэл устах аюултай эсвэл тухайн хэлний үгийн сан баяжин тэлэх сайн талтай гэсэн үзэл хандлагууд байгаа нь судлах чухал асуудлын нэг юм. Дэлхийн олон хэлний мөхлийн шалтгааныг судалсан эрдэмтэн Дэвид Кристал үзэхдээ “тухайн хэлээр ярьдаг хүнгүй буюу үндэстэнгүй болбол хэл гарцаагүй мөхнө” хэмээн баталсан байдаг. Эндээс дүгнэлт хийж үзвэл тухайн хэлээр ярихгүй болбол хэл мөхдөг ярих хүн олширвол хэл хөгжиж байна хэмээн үзэж болно. Бид МУБИС-ийн Багшийн сургууль болон УБЭИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн 250 оюутнаас судалгааг авч тэдний хэрэглэж байгаа гадаад үгийг шинжлэх ухааны болон ахуйн хэрэглээний гэсэн 2 бүлэг асуудлын хүрээнд 10 шалгуур үзүүлэлтээр асуулга, ярилцлага, эх материалд дүн шинжилгээ хийх аргыг ашиглан судаллаа. Судалгаагаар оюутны 48% англи хэл хэрэглэдэг, 54% хоёр хэлийг хольж ярьдаг, 28% гадаад үг ашиглах нь буруу гэж үздэг, 42% харилцах зорилготой гадаад үгийг ашигладаг, 38% гадаад үгийг яриандаа тодорхой бодолгүйгээр, 46% бичгийн хэлэнд шинжлэх ухааны гадаад үгийг хэрэглэж байгаа нь харагдаж байна. Судалгааны үр дүн оюутнууд гадаад үгийг яриандаа ихээхэн хэрэглэж байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь эх хэлний цэвэр байдлаа хадгалах, монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, төрөлх хэлний дархлааны асуудлыг анхаарахын хамтаар боловсролын үе шат бүрд болон сургалтын бүхий л үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Түлхүүр үг:  Яриа болон бичиг хэл, хэлний соёл, даяаршил, хэрэглээ
Batbold Turbat Jigmed Tserendorj Copyright (c) 2021 Batbold Turbat, Jigmed Tserendorj https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-06-30 2022-06-30 18 26 11 19 10.5564/lavai.v18i26.3291 Results of The Experiments on Teaching Daguur Dance Using Video Records https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3293
The traditional art of Daguur dance in Inner Mongolia, China, has retained its unique appearance and style, and has a special place in the nomadic ethnic culture. This article presents the results of three experiments on teaching the Daguur Lurgel dance to students using the video method. The novelty of the study is that it is the first study of the use of video records in teach Daguur national dance. As a result of the survey, a total of 60 students from the Mongolian University of Culture and Arts and Khulunbuir University in Inner Mongolia, China were involved in three pilot surveys between 2017 and 2019 in 10 phases, with a progress of 0.4-1.0 points in each phase. Therefore, it is concluded that the use of video methods is effective in teaching Lurgel dance.

Дагуур үндэстний бүжгийг дүрс бичлэгийн тусламжтайгаар зааж сургах туршилтын үр дүн

Хураангуй: БНХАУ-ын ӨМӨЗО-ы дагуур үндэстний бүжгийн уламжлалт урлаг нь өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хэв шинжээ хадгалсаар үлдсэн төдийгүй нүүдэлчин угсаатны урлаг соёлд тодорхой байр суурийг эзэлдэг. Тус өгүүлэл нь дагуур үндэстний лүргэл бүжгийг дүрс бичлэгийн аргын тусламжтайгаар оюутанд зааж сургах гурван удаагийн туршилт явуулсан үр дүнг танилцуулах зорилготой. Судалгааны шинэлэг тал нь лүргэл бүжгийг анх удаа дүрс бичлэгийн арга ашиглан зааж сургахыг судалсанд оршино. Судалгааны үр дүнд 2017-2019 оны хооронд Монгол улсын Соёл Урлагийн Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр Дээд Сургуулийн нийт 60 оюутныг 3 удаагийн туршилт судалгаанд 10 үе шаттайгаар хамруулсан бөгөөд туршилтын үр дүнд үе шат бүрээр 0.4-1.0 онооны ахицтай гарсан. Иймд лүргэл бүжгийг зааж сургахад дүрс бичлэгийн арга ашиглах нь үр дүнтэй гэж дүгнэж байна.

Түлхүүр үг: Лүргэл, хөдөлгөөн, дасгал, давтах, ахиц
Guo Sarula Copyright (c) 2021 Guo Sarula https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-01-21 2022-01-21 18 26 20 28 10.5564/lavai.v18i26.3293 The Study On Improving The Wrestling Course Curriculum https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3295
In recent years, the countries around the world have shifted to the distance self-learning methodologies in which the evaluation of learning outcomes based on students’ knowledge, skills, and attitudes as well as such competences as the ability to combine theoretical knowledge with practical skills, the ability to work in teams to solve problems, the ability to develop communication skills, create products, activities and systems have become increasingly significant assessment technologies in the global higher education system (Bulgan and Delgersaikhan, 2017. p 15).

The training process of professionals that meet the needs of employers is a key issue in higher education reform. These requirements include graduates' personal and professional skills, competencies, and interpersonal communication skills (MES, 2014. p 3). Therefore, as part of our research to improve the Wrestling Course Curriculum of the Physical Education Institute, Khulunbuir University (Inner Mongolia, China), we have evaluated students’ participation and attitude in wrestling courses as well as physical education teachers’ attitude towards the structure, content, methodology, assessment, and self-study assignments of the wrestling courses. The questionnaire results were calculated using SPSS software. We believe that in order to create a positive learning environment for wrestling curricula in the programs of the Mongolian and Inner Mongolian professional institutes, it is necessary to increase the credit hours of and the theoretical weight of the subject in the curricula while training specialized wrestling teachers and coaches.

Бөхийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах судалгааны нэгэн хувилбар

Хураангуй: Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад дээд боловсролын сургалтын системд зайнаас сургахад суралцагчийг бие даан сургах арга зүйд шилжиж, суралцахуйн үр дүнг суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагаар үнэлэх, онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулах, асуудлыг шийдэх арга замаар  багаар ажиллах, харилцааны болон бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна.       Ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэх нь дээд боловсролын шинэчлэлийн гол асуудал юм. Энэхүү шаардлагад төгсөгчдийн эзэмших ур чадварт хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал төлөвшил ба хүмүүстэй харилцах чадварыг багтаасан байдаг. Иймээс бид ӨМӨЗО-ны Хөлөнбуйр Их сургуулийн Биеийн тамирын сургуулийн (БТС) бөхийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах судалгааны ажлын хүрээнд биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас бөхийн хичээлд оролцох оролцоо, хандлагыг илрүүлэх, харин биеийн тамирын сургуулийн багш нараас бөхийн хичээлийн хөтөлбөрийн бүтэц, агуулга, арга зүй, үнэлгээ, бие даалтын ажлын талаар асуулгын аргыг ашиглан SPSS программаар үр дүнг тооцсон болно. Монгол болон Өвөр монголын биеийн тамирын багш бэлтгэдэг мэргэжлийн сургуулиудын хичээлийн хөтөлбөрт бөхийн спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгын онолын хувийн жин, кредит цагийг нэмэгдүүлэх, бөхийн мэргэшсэн багш, дасгалжуулагчдыг бэлтгэх хэрэгцээ нэн шаардлагатай гэж дүгнэж байна.

Түлхүүр үг: Хичээлийн хөтөлбөр, монгол бөхийн хичээл, суралцагчдын хандлага, арга зүй
Wu Xiang Yu ChunYan Battsetseg Gonchoo Tuul Suvd Copyright (c) 2022 Wu Xiang Yu https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-06-30 2022-06-30 18 26 29 40 10.5564/lavai.v18i26.3295 The Research Context and Hotspots Analysis of WoS and CSSCI of Chemistry Education - Visual Knowledge Graph Analysis Based on CiteSpace https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3296
By collecting the literature related to the Chemistry Education from the Web of Science (WoS) and Chinese Social Sciences Citation Index (CSSCI) from 2000 to 2020, we used the CiteSpace bibliometric method to conduct inductive statistical analysis using the characteristics of age, author, country, research hotspot, and evolution trend. Our results revealed a significant growth trend of literature related to this field after 2009, but a stable core author group had not yet been formed. Our data also showed a lack of sufficient collaborative research among various groups. In this research field, the United States had the largest influence, followed by Germany and Australia. The trending literature was mainly focused on formal studies on the integration of Information Technology and Chemistry in courses, the interdisciplinary research on advanced chemistry courses, the reasons for the difficulties in students' understanding of chemical concepts and their solutions to approaching research, and models and modeling in addition to other subjects. Together, considering our results combined with the analysis of the literature citations, we further clarified the research progress and the current stage of Chemistry Education development.

WoS ба CSSCI дээр үндэслэсэн химийн боловсролын судалгааны контекст, халуун цэгийг CiteSpace оюуны зураглал дээр суурилсан дүн шинжилгээ хийх

Хураангуй: 2000-2020 он хүртэл WoS (Web of Science) болон CSSCI (Chinese Social Sciences Citation Index)-д багтсан химийн боловсролтой холбоотой өгүүллүүдийг судалгааны объект болгон авч CiteSpace библиометрийн аргыг ашиглан он, зохиогч, улс, судалгааны агуулга, өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлага зэрэгт индуктив статистик шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад 2009 оноос хойш холбогдох судалгааны өгүүллүүд нь мэдэгдэхүйц өсөх хандлагатай байгаа ч одоогийн байдлаар тогтвортой, гол  зохиогчийн бүлэг бүрдээгүй, янз бүрийн бүлгүүдийн дунд хамтарсан судалгаа харьцангуй бага байна. Энэ судалгааны салбарт АНУ-ын судлаачдын судалгаа хамгийн их, Герман, Австрали удаалж байна. Судалгааны гол чухал цэг нь мэдээллийн технологи болон химийн хичээлүүдийн уялдаа холбоог судлах, дээд боловсрол дахь химийн хичээлийн салбар дамнасан судалгаа, ЕБС-ийн сурагчдын химийн хэл, ухагдахууныг ойлгоход тулгарч буй бэрхшээлийн шалтгаан, тэдгээрийг шийдвэрлэх арга замын судалгаа, загвар загварчлал зэрэгт төвлөрч байна. Эдгээр үр дүнд суурилсан хавсарсан эшлэлийн судалгааг нэгтгэж, химийн боловсролын судалгааны явц, өнөөгийн хөгжлийн үе шатыг онцолсон болно.

Түлхүүр үг: Химийн боловсрол, CiteSpace, Судалгааны халуун цэг, Түлхүүр үгийн дүн шинжилгээ, Чиг хандлага
Aorigele Natsagdorj Narantsogt Copyright (c) 2022 Aorigele, Natsagdorj Narantsogt https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-06-29 2022-06-29 18 26 41 56 10.5564/lavai.v18i26.3296 Background of the Introduction of a Play-based Curriculum in Mongolian Preschool Education https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3305
The purpose of the study is to explore the background of introducing a play-based curriculum in Mongolian preschool education based on the analysis of interviews with some key stakeholders. This study employed qualitative methods of document and interview analyses. First, the characteristics of the play-based curriculum were examined through the analysis of different documents, previous national preschool education curricula. Second, the author interviewed 8 key stakeholders among the 16 members of the National Curriculum Development Team (2013-2015) based on the semi-structured interview guidelines developed by the author. A timely political change then further facilitated the new curriculum development, for which the key stakeholders fully utilized their expertise and experiences, including their previous exposure to early childhood education practices in some developed nations. Among other reasons were a global awareness of the importance of competencies, Mongolian preschool teachers’ claims for a better curriculum, and the key stakeholders’ better understanding of the importance of play in ensuring individualized child development.

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн чанарын судалгаа

Хураангуй: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2015 онд боловсруулахдаа цэцэрлэгийн үзэл баримтлал, хүүхдийн хүсэл сонирхол, сонголтод тулгуурласан тоглонгоо суралцах өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэд бүрийн хөгжлийн ахицын үнэлгээ зэрэг онол, арга зүйн хувьд өмнөх сургалтын хөтөлбөрөөс олон талаараа шинэчлэгдэн, өөрчлөгдсөн байдаг бөгөөд эдгээр нь хөгжингүй улс орны сургуулийн өмнөх боловсролд түгээмэл хэрэгждэг онол арга зүйн чиг хандлага юм. Цөм хөтөлбөр 2015 боловсруулсан үйл явцын онцлогийг судлахын тулд өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулсан баримт бичгийн шинжилгээ хийн, хөтөлбөрийг боловсруулахад оролцсон багш, судлаач нараас (n=8) ярилцлага авч чанарын судалгааны аргаар үр дүнд боловсруулалт хийв. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэх хэрэгцээ шаардлагатайг төрийн болон боловсролын байгууллагын багш, судлаач нар анх тодорхойлсон байдаг. Судалгааны үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг тухайн үед шинэчлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд: (1) тухайн үеийн эрх баригчид боловсролын бодлогын шинэчлэлийг бүх шатанд эрчимтэй зохион байгуулсан, (2) Хөтөлбөрийг боловсруулсан багийнхан хөгжингүй улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь очиж танилцаж, судалсан туршлагатай байсан, (3) Сургуулийн өмнөх боловсролын багш нар хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг илэрхийлж байсан, (4) Эцэст нь, тухайн үеийн шийдвэр гаргагчид хүүхэд бүрийн хөгжилд тоглох үйлийн ач холбогдлын тухай сайн мэдлэгтэй байсан.

Түлхүүр үг:  Сургуулийн өмнөх боловсрол, хөтөлбөрийн шинэчлэл, тоглонгоо суралцах арга зүй
Javzandulam Batsaikhan Copyright (c) 2022 Javzandulam Batsaikhan https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-06-30 2022-06-30 18 26 57 65 10.5564/lavai.v18i26.3305 A study of the ability of dance sport athletes to perform music and movement https://mongoliajol.info/index.php/Lavai/article/view/3306
Mongolia is a strong contender in the world dancesport contests. Dancesport team /formation/ contest is a unique kind of team sport where 16 athletes perform a set of 5 dance compositions continuously for 06:00 minutes with a well-organized movement and high level of technical skills on a specially prepared dance floor. There are 4 main indicators and 12 criteria for judging a dancesport formation. As our team's athletes do not have enough musical movement, we have set a goal to have a training system that identifies and constantly monitors it. In the planning of training for athletes on a scientific basis, the results of the study were confirmed by conducting experiments to test the compatibility of music and movement with Latin Cha-Cha dance exercises and to teach and train the skills of listening to and understanding of the music. The study was conducted in 2021 in two phases involving 33 athletes of the Star formation team.

Бүжгийн спортын тамирчдын хөгжим хөдөлгөөнийг нийцүүлэн гүйцэтгэх чадварыг судалсан нь

Хураангуй: Монгол улс (МУ) бүжгийн спортын багийн төрлөөр дэлхийн тавцанд хүчтэй өрсөлдөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тусгай зассан талбайд 16 тамирчин хөгжмийн аянд жигд цэгцтэй, хөдөлгөөнөөр бүжгийн зохиомжийн утга санааг техник ур чадварын өндөр түвшинд 06:00 минутын турш тасралтгүй 5 бүжгийн цогц зохиомжийг гүйцэтгэдэг багийн спортын өвөрмөц нэг төрөл юм. Бүжгийн спортын формэйшн /багийн/ төрөлд үндсэн дөрвөн үзүүлэлт 12 шалгуур үнэлгээнээс хөгжим хөдөлгөөний нийцэл нь монголын багийн тамирчдын хувьд хангалтгүй байгаа учраас түүнийг тодорхойлж тогтмол хянаж сайжруулах системтэй болгох зорилго дэвшүүлсэн. Баг тамирчдад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэлжилтийн төлөвлөлтөд хөгжим хөдөлгөөний нийцлийг Латин ча-ча бүжгийн дасгалын техникээр, ур чадварыг хөгжим сонсох, ойлгох, тооллого, хөдөлгөөнөө хөгжимд удирдах чадварын 3 түвшинд шалгаж, сургах туршилт зохион байгуулан судалгааны үр дүнг батлан гаргасан. Судалгаанд Стар багийн 33 тамирчдыг хамруулан 2021 онд 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Туршилтын үр дүнгээс хөгжим сонсох чадвар, хэмнэлийн мэдрэмж, хөгжим хөдөлгөөний нийцэл ур чадварын тоон үзүүлэлтүүдийн хоорондын статистикийн ач холбогдолтой олон хамаарлын талаарх таамаглалууд батлагдсан. Туршилтаас хөгжим хөдөлгөөний нийцлийн үнэлгээг чанар болон тоон үзүүлэлтээр хянаж, багийн ур чадварын ахицыг тодорхойлохоос гадна амжилт ахих боломж харагдаж байна.

Түлхүүр үг: Бүжгийн спорт, багийн төрөл /формэйшн/, шүүлтийн үнэлгээ
Batsaikhan Damdinsuren Copyright (c) 2022 Batsaikhan Damdinsuren https://creativecommons.org/licenses/by/4.0 2022-07-01 2022-07-01 18 26 66 75 10.5564/lavai.v18i26.3306